Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хааны таалал төгссөний 800 жилийн ой 2027 онд тохиож байна. Энэхүү түүхэн ойг угтан Берлиний Үндэсний музейнүүдийн Das Museum für Vor- und Frühgeschichte ("Эрт дивангар болон эртний түүхийн музей") хамтран Европын зүрхэнд нүүдэлчдийн хосгүй соёлыг археологийн олдворуудаар дамжуулан анх удаа ийм өргөн хүрээнд дэлгэн харуулж байна.
Үзэсгэлэн гарах хугацаа ба байршил:
-
Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18 хүртэл.
-
Байршил: Берлин хот, Жеймс Симоны галерей (James-Simon-Galerie).
Өмнө нь хэзээ ч гадаадад дэлгэгдэж байгаагүй түүхэн үнэт олдворууд:


Үзэсгэлэнд нүүдэлчин дайчдын хагас мянган жилийн түүхийг өгүүлэх хосгүй олдворууд тавигдаж байна. Үүнд:
-
Чингис хааны Үндэсний музей болон Монгол Улсын Шинжлэх ухааны академийн сан хөмрөг дэх Монгол Улсаас гадагш урьд нь хэзээ ч гарч байгаагүй археологийн ховор эрдэнэсүүд.
-
Унгар, Польш, Румын улсууд, Германы Түүхийн музей, Берлиний Улсын номын сангаас авчирсан түүхэн ховор үзмэрүүд болон гар бичмэлүүд.
-
Монгол-Германы хамтарсан археологийн багийн сүүлийн 20 жилийн турш хийсэн хайгуул, судалгааны үр дүнд олдсон, Эзэнт гүрний түүхийг шинээр баяжуулсан нээлтүүд багтжээ.
Үзэгчдэд зориулсан үйлчилгээ ба хөтөлбөр:
Үзэсгэлэнгийн үеэр насанд хүрэгчид, залуучууд, хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөрүүд явагдана. Тухайлбал, "Талын нүүдэлчдээс Дэлхийн эзэнт гүрэн хүртэл" удирдамжтай аялал, "Хаадын бичиг" монгол бичгийн уран бичлэгийн воркшоп, хүүхдүүдэд зориулсан эсгий цүнх урлах сургалтууд зохион байгуулагдах аж.
-
Тасалбарын үнэ: Зөвхөн үзэсгэлэнг үзэх тасалбар 14.00 евро (хөнгөлөлттэй нь 7.00 евро). Музейн арлын бусад хэсэгтэй хамт үзэх багц нь 24.00 евро аж.
Тус үзэсгэлэнг ХБНГУ-ын Нийслэлийн соёлын сан (Hauptstadtkulturfonds), Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон МИАТ компани хамтран ивээн тэтгэж, дэмжин ажиллаж байгаа юм.
ТАТАР МАЙДАР





Урлаг соёл



