Netflix-ийн дэлхий дахиныг шуугиулсан Өмнөд Солонгосын зомбит цуврал болох "All of Us Are Dead" (Бид бүгд үхсэн) киноны 2 дугаар бүлгийн зураг авалт албан ёсоор дуусаж, дараах шинэ сонин мэдээллүүд тодорхой болоод байна:
Зураг авалт дуусаж, дараагийн шатандаа орсон
Цувралын 2 дугаар бүлгийн гол зураг авалтын ажил 2026 оны 2 дугаар сард албан ёсоор бүрэн дуусаж, одоогоор дүрс бичлэг, дуу оруулалт, график эффектийн (post-production) шатандаа явж байна.
Дэлгэцэнд гарах хугацаа
Netflix-ээс нээлтийн албан ёсны товыг хараахан зарлаагүй байгаа ч тус цуврал 2027 оны эхээр үзэгчдийн хүртээл болох урьдчилсан таамаг гарчээ. Үзэгчид анхны бүлгээс хойш бараг 5 жил хүлээсний эцэст дараагийн түүхийг үзэх нь ээ.
Анхны төрх (First Look) хэзээ ил болох вэ?
Маш чухал нэгэн үйл явдал энэ сард тохионо. Netflix Korea-гийн 10 жилийн ойд зориулсан "Netf-Janchi" фэнүүдийн томоохон хэмжээний үйл ажиллагаа 2026 оны 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Сөүл хотод зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр киноны баг бүрэлдэхүүн тайзнаа гарч, 2 дугаар бүлгийн анхны танилцуулга бичлэг болон тусгай үзүүлбэрийг олон нийтэд анх удаа дэлгэхээр товлосон байна.
Хэн хэн эргэн ирж, хэн шинээр нэмэгдэх вэ?

Хиосан ахлах сургуулийн зомбигийн дэгдэлтээс амьд үлдэж чадсан үндсэн дүрүүд болон шинээр нэмэгдэж буй тамирчид батлагдсан:
-
Эргэн ирэх жүжигчид: Пак Жи-хү (Нам Он-жо), Юн Чан-ён (Ли Чон-сан), Жу И-хён (Чой Нам-ра) болон Ломон (Ли Сү-хёк) нар бүгд дүрээ үргэлжлүүлнэ. (Үхсэн гэж бодож байсан Чон-саны дүр эргэн ирэх нь фэнүүдийн хувьд хамгийн том гэнэтийн бэлэг болж байна).
-
Шинээр нэмэгдэх жүжигчид: Ли Мин-жэ ("Weak Hero: Class 2"), Ким Си-ын ("Squid Game"), Ро Жэ-вон ("Squid Game") болон Юн Га-и нар шинэ бүлэгт тоглохоор нэгджээ.
ТАТАР МАЙДАР








Урлаг соёл



