Канадын дуучин Нил Янг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг сонгуулийн өмнөх цуглаанууддаа “Rockin’ in the Free World” дууг ашиглан зохиогчийн эрх зөрчсөн гэж үзэж, 10 сая ам.долларын нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлд Трамп аравдугаар сарын 12-нд Охайо мужид болсон цуглаан болон Бүгд найрамдахчуудыг дэмжих зорилготой бусад сонгуулийн арга хэмжээний үеэр уг дууг ашигласан гэж дурдсан байна.
Трампын баримталж буй бодлогыг шүүмжилдэг Нил Янг мөнгөн нөхөн төлбөр шаардахын зэрэгцээ өөрийн дууг цаашид улс төрийн зорилгоор ашиглахыг хориглуулах хүсэлт гаргажээ.
Дуучин 2020 онд ч мөн уг дууг олон нийтийн арга хэмжээнд ашигласантай холбоотойгоор Трампыг шүүхэд өгч байжээ. Тухайн үед Трамп нэхэмжлэлийг эсэргүүцээгүй бөгөөд зохих лицензгүйгээр уг дууг ашиглахгүй байх үүрэг хүлээсэн байна.
АНУ-ын завсрын сонгууль арваннэгдүгээр сарын 3-нд болохоор товлогджээ.







Урлаг соёл




