Халимагийн уугуул Сарула Алексеева олон улсын гоо бүсгүйн тайзнаа Буриад улсыг нэр төртэйгээр төлөөлөн оролцлоо. Тэрээр үндэсний "Миссис Азия" тэмцээнд түрүүлснийхээ дараа Шри-Ланка улсыг зорьж, Mrs. Universe — 2026 тэмцээнд амжилттай оролцсон байна.
Олон улсын тус нэр хүндтэй тэмцээний эцсийн шатанд шалгарсан Сарула "TOLERANCE" буюу "Хүлээцтэй, найрсаг байдал" гэсэн хүндэт номинацын эзэн болжээ. Энэхүү шагнал нь өөр өөр соёл, үндэстнийг хүндэтгэдэг, дэлхий нийтэд нээлттэй, элэгсэг дотно бөгөөд ард түмнүүдийн эв нэгдлийг илэрхийлэгч эмэгтэйчүүдэд олгодог онцлогтой юм.
Ийнхүү Сарула Алексеева өөрийн төрсөн нутаг Халимаг болон тэмцээнд нэрийн өмнөөс нь оролцсон Буриад гэсэн хоёр улсыг дэлхийн тавцанд зэрэг таниулж чадлаа.
ТАТАР МАЙДАР



Урлаг соёл




