“Doctor X: Mafia in White” цувралын амжилтын араас Netflix платформ дэлхийн чартуудад өөрийн гэсэн мөрөө үлдээж буй Өмнөд Солонгосын томоохон шинэ цувралыг гаргалаа. Найман ангиас бүрдэх уг зөгнөлт, нууцлаг төрлийн цуврал маш өндөр хүлээлт дунд 10 дугаар сарын 30-ны өдөр тус платформд нээлтээ хийсэн юм. Netflix солонгосын зах зээлээс асар их амжилт олсоор ирсэн бөгөөд хэд хэдэн шоу нэвтрүүлгүүд нь дэлхий даяар шуугиан тарьж байсан.
Бодит байдал дээр, “Doctor X” цуврал нь солонгос контентууд голчлон ноёлдог топ 10-ын жагсаалтад гурван долоо хоногийг өнгөрүүлээд байна. Гурван бүлэг бүхий “Squid Game” (Кальмарын тоглоом) цуврал нь Netflix-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй англи бус хэл дээрх цуврал хэвээр байгаа бөгөөд нэгдүгээр бүлэг нь 2021 онд гарсан эхний гурван сардаа 265 сая хандалт авч нэгдүгээр байранд жагссаар байна. Урсгал үйлчилгээний энэхүү хамгийн сүүлийн үеийн хит бүтээл нь зөвхөн “Squid Game”-тэй сэдэвчилсэн давхцалтай төдийгүй, Apple TV-ийн блокбастер цуврал болох “Severance”-тэй ч ижил төстэй талуудтай байна.
Өмнө нь Netflix-ийн “The Blue Road” цуврал дээр ажиллаж байсан Хан Жүн Хи-гийн бүтээсэн энэхүү шинэ цувралыг найруулагч Ким Да Мин найруулжээ. Уг цувралд залуучуудын шүтээн болсон жүжигчин Ли Жэ Үк тоглосон бөгөөд тэрээр аймшигтай үр дагавар дагуулсан нууцлаг цагийн ажил хийж буй залуугийн дүрийг бүтээсэн байна. Энэхүү ажил нь ердийн цалингаас 50 дахин их хөлс төлдөг боловч ажилчдад гэнэтийн, төсөөлөөгүй даалгавруудыг тулгадаг аж. Цувралын эхний гурван анги Бусаны олон улсын кино наадамд нээлтээ хийсэн бөгөөд одоо найман анги нь бүхэлдээ Netflix платформ дээр цацагдаж байна. FlixPatrol-ын мэдээлснээр, энэхүү шинэ цуврал нь Солонгосын төдийгүй олон улсын стриминг чартуудад шууд тэргүүлэн гарч иржээ.
Энэ бол таны Netflix-ийн дараагийн донтолт болох болов уу
Бид энд "Dead-End Job" (Эцэс төгсгөлгүй ажил…) цувралын тухай ярьж байгаа бөгөөд уг цуврал нь үнэлгээ нэгтгэдэг Rotten Tomatoes цахим хуудсанд албан ёсны оноогоо хараахан аваагүй байгаа ч эхнээсээ эерэг магтаалаар булуулж байнаа юм. Тус платформ дээр одоогоор тавигдсан шүүмжүүдэд шоуны хуучны загварын ангит бүтэц болон үзэгчдийн сэтгэлд нийцэхүйц дүрүүдийг нь өндрөөр үнэлжээ. Ирэх мягмар гарагт гарах Netflix-ийн долоо хоног тутмын үзэгчдийн тооны тайланд “Dead-End Job” ямар байранд жагсах, мөн өмнөх олон солонгос хитүүд шиг урт хугацаанд тэсэж үлдэх чадвартай эсэхийг харах л үлдлээ. Харин энэ зуур “Severance” нь Apple TV-ийн тэргүүлэх зэрэглэлийн бүтээл хэвээр байна. Энэхүү цуврал нь удаан хүлээлгэсэн хоёрдугаар бүлгээрээ 2025 онд эргэн ирсэн бөгөөд гуравдугаар бүлгээ гаргахаар гэрээгээ сунгаад байгаа юм. Та “Squid Game” болон “Dead-End Job” цувралуудыг Netflix-ээс үзэх боломжтой юм.
ТАТАР МАЙДАР


Урлаг соёл




