Dark Light
Урлаг соёл | 2026-11-02

ЖҮЖИГЧИН ЮН ЖОН ХУН ӨӨРӨӨСӨӨ 10 НАСААР ДҮҮ ЖҮЖИГЧИН ХАН ИН СӨТЭЙ ГЭРЛЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Өмнөд Солонгосын алдартай жүжигчин Юн Жон Хун (Yoon Jong Hoon) болон жүжигчин Хан Ин Сө (Han Eun Seo) нар олон жилийн турш харилцаагаа чимээгүйхэн хадгалж, хамтдаа амьдралаа бүтээсний эцэст албан ёсоор гэрлэлтээ батлуулж, амьдралынхаа шинэ хуудсыг нээлээ.

Хосууд 11 дүгээр сарын 1-ний өдөр Сөүл хотын Каннам дүүргийн нэгэн нууцлаг газарт гэр бүл, төрөл төрөгсөд болон дотны найз нөхдийнхөө хүрээнд хуримын хаалттай ёслолоо хийсэн байна. 1984 онд төрсөн жүжигчин Юн Жон Хун нь 1994 оны жүжигчин Хан Ин Сөгөөс 10 насаар ах бөгөөд тэдний насны зөрүү нь тэдний харилцааны хамгийн их яригдсан сэдэв байсангүй. 

Тэдний хайрын түүх 2018 онд цацагдсан SBS телевизийн "Эргэн ирэлт" (Return) хэмээх олон ангит кинонд хамтран тоглох үеэр эхэлжээ. Тус бүтээл дээр ажиллаж байхдаа анх танилцаж, улмаар тэдний харилцаа романтик хайр сэтгэл болон хувирсаар ийнхүү гэрлэлтээр баталгаажсан аж. 

Жүжигчин Юн Жон Хун өнгөрсөн есдүгээр сард өөрийн албан ёсны фан кафе (fan cafe) хуудсаараа дамжуулан гараар бичсэн захидал хуваалцаж, хуримын төлөвлөгөөгөө анх олон нийтэд зарлаж байсан юм. Тэрээр зөвхөн хэвлэлийн албан ёсны мэдэгдлээр хязгаарлагдахгүй, карьерынх нь туршид үргэлж дэмжиж ирсэн үнэнч шүтэн бишрэгчиддээ өөрийн биеэр хамгийн түрүүнд хандахыг илүүд үзсэн нь энэ ажээ. 

(Ташрамд дурдахад, жүжигчин Юн Жон Хун нь "The Penthouse: War in Life" цувралын Ха Юн Чолийн дүрээр манай үзэгчдэд сайн танигдсан билээ).


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08