Dark Light
Урлаг соёл | 2024-12-26

Олон улсын театрын "МИТЕМ" наадмыг "Тэнгэрийн хүү" жүжиг нээнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Олон улсын театрын "МИТЕМ" наадам 12 дахь удаагаа Унгар улсын Будапешт хотноо болно. Уг театрын наадам Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга "Тэнгэрийн хүү" жүжгээр нээнэ.

Олон улсын театрын "МИТЕМ" наадамд "Тэнгэрийн хүү" жүжгийг Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа тоглуулах албан ёсны урилгыг Будапешт хотын Үндэсний театрын захирал, найруулагч Аттила Виднянски 2024 оны аравдугаар сард өөрийн биеэр гардуулжээ.

2014 оноос эхлэн зохиогдсон уг наадмын зорилго нь Унгар улсад олон улсын театрын уулзалтууд зохион байгуулах бөгөөд сүүлийн жилүүдэд тус хөтөлбөрийн хүрээнд Унгар улсын үзэгчид 30 гаруй театрын 200 гаруй тоглолтыг үзэх боломжтой болсон нь тус наадмын цар хүрээ, нэр хүндийг илтгэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00