Dark Light
Урлаг соёл | 2025-03-10

МИЛАНЫ ЗАГВАРЫН 7 ХОНОГТ МОНГОЛ УЛСААС ОРОЛЦОВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо 2025 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Миланы загварын долоо хоногт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр Монголын ноос ноолуурын салбарын төлөөлөл “GoMongolia” үндэсний брэндийн дор амжилттай оролцлоо.

Дэлхийн шилдэг таван загварын долоо хоногийн нэгт зүй ёсоор тооцогддог Миланы загварын долоо хоног нь жилд 2 удаа зохион байгуулагддаг. Манай загвар зохион бүтээгчдийн оролцсон “Fashion Hub” төсөл нь залуу дизайнеруудад чиглэсэн, тэдгээрийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хувцас загварын зөвлөх, дизайнеруудтай уулзуулах зэргээр залуу дизайнеруудад өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Арга хэмжээний үеэр байгуулсан “Go Mongolia” талбайд монгол ноолуурыг Италийн нэрт загварын сэтгүүл Vogue, бусад холбогдох хэвлэлийн байгууллагууд, инфлүэнсерүүд, дизайнер, худалдан авагчид, Миланы бүтик дэлгүүрүүдийн эздүүдээс гадна Миланы загварын долоо хоногийн Ерөнхийлөгч зэрэг зочид зочилж, Монгол ноолуурын онцлог, ондоошил, дизайнеруудын бүтээлүүдийг үзэж сонирхов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00