Монгол Улсын Хүүхэлдэйн театрт тоглогдох энэ долоо хоногийн үзвэрийн хуваарийг танилцуулж байна.
"ХҮҮХЭЛДЭЙН ЧИНЭЭ ЭЭЖ" хүүхэлдэйн жүжиг
Гуравдугаар сарын 22, 23-нд 15:00 цагт
Тасалбарыг: https://puppet.mn/event/3039
Эрх дураараа нэгэн охин ээжийнхээ үгэнд оролгүй өөрийнхөөрөө зөрж ээждээ гомдон гарч явна. Гэрийнхээ гадаа уйлаад сууж байтал охины дэргэд нэгэн ер бусын сонин амьтан гарч ирнэ. Тэр өөрийгөө “Гомдол” гэх бөгөөд охиныг аргадан ээжийгээ хашраах хэрэгтэй хэмээн гэр лүүгээ дагуулан явна. Гомдол арган дотор сууж охинд үүрүүлэн явснаар адал явдал эхэлнэ. Охин гомдоллож уурлах тусам Гомдол томорч харин охин Гомдлын гэр хэмээх арагт хоригдоно. Хоригдсон охиныг аврахын тулд хайрт эх нь хэрхэн хүнд хэцүүг туулж аварч байгааг энэхүү жүжгээс ирж үзээрэй.
"МОГЖООХОН ДААГАТАЙ ЖОГЖООХОН ХҮҮ" хүүхэлдэйн жүжиг
Гуравдугаар сарын 22, 23-нд 11:00 цагт
Тасалбарыг: https://puppet.mn/event/3028