Dark Light
Урлаг соёл | 2025-03-30

"АМЬДРАХУЙ" ЖҮЖГИЙН ХААЛТЫН ДӨРВӨН ТОГЛОЛТ ҮЛДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгохоор зэхээд байгаа юм. Үүний эхлэл болгож Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн "Амьдрахуй" постдрамын жүжгээ Тусгаар тогтнолын ордны Их танхимд толилуулж буй.
 
Тэгвэл эл уран бүтээлийн хаалтын тоглолтууд эхэллээ. 
Тодруулбал, "Амьдрахуй" жүжгийг ирэх дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл дөрөвхөн удаа тоглоод хаах юм. 
 
Ташрамд дурдахад, "Амьдрахуй" постдрамын жүжиг нь өнгөрсөн онд нийт 15 мянган үзэгчид хүрч, театрын урлагийн мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн ураг бүтээл юм. Энэхүү уран бүтээлийг ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Кызыл хотын үндэсний их театр олон улсын франчайз эрхээр худалдан аваад буй. 
 
Мөн сонирхуулахад, "Орфей" театрын уран бүтээлчид энэ онд "Амьдрахуй" жүжгээ дэлгэцийн уран бүтээл болгохоор төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00