Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Оросын холбооны улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын яамны хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын удирдлага, уран бүтээлчид, Монгол улсын Соёлын элч Х.Дамдинсүрэн нар 2025 оны 4 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо ажиллалаа.
Хоёр улсын соёлын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулсан уг айлчлалын хүрээнд соёл, урлагийн байгууллагуудын албан хаагчид харилцан туршлага солилцож, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар туршлага судалж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус айлчлалын үеэр Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын удирдлага, уран бүтээлчид Буриад Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа алдарт "Айда" дуурийг тоглож, театрын шилдэг бүтээлүүдийн гала тоглолтыг амжилттай зохион байгуулав.