Dark Light
Урлаг соёл | 2025-04-09

“ХАВТАСТ ХЭРЭГ” КИНОНЫ УРАН БҮТЭЭЛЧДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас 2024 онд кино уран бүтээлийн “Хүлэгү пикчерс”, “Номадиа пикчерс”-тэй хамтран олон нийтийн хүртээл болгосон “Хавтаст хэрэг” олон ангит уран сайхны киноны уран бүтээлчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2025.04.09/ Цагдаагийн ерөнхий газарт болж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Гэр контент групп, Боловсрол телевизийн захирал Н.Отгонбат, “Номадиа пикчерс”-ийн Ерөнхий продюсер Б.Наранбат болон уран бүтээлчид оролцов.
Ийнхүү урлаг, уран сайхны киногоор дамжуулан иргэд, олон нийтийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэн ажилласан “Хавтаст хэрэг” олон ангит киноны жүжигчин С.Болд-Эрдэнэ /МУГЖ/-ийг “Цагдаагийн төлөө” тэмдгээр;
Найруулагч Ч.Баярсайхан, гүйцэтгэх продюсер Т.Даваажаргал, зургийн дарга, С.Өлзийхүү /МУГЖ/, зураглаач Л.Эрдэнэбулган, жүжигчин Б.Баяржавхлан /СТА/, жүжигчин Б.Хулан нарыг “Монгол цагдаа” медалиар;
Киноны зохиолч С.Сумъяа, С.Баттулга, жүжигчин Ц.Номинжигүүр нарыг “Хүндэт жуух”-аар тус тус шагнаж, урамшууллаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00