Dark Light
Урлаг соёл | 2025-04-11

ISHOWSPEED ГЭЖ ХЭН БЭ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Фото зургийг | mpa.mn

Цахим ертөнцийн супер од IShowSpeed Монгол улсад зочлоод байна. Интернэт, сошиал медиа платформуудын хүчээр дэлхий даяар танигдсан энэхүү залуугийн жинхэнэ нэр нь Даррен Уоткинс Жуниор (Darren Watkins Jr.) бөгөөд тэрээр өөрийн “IShowSpeed” гэх нэрээр YouTube, TikTok, Instagram зэрэг платформуудад танигджээ. 2005 онд АНУ-ын Охайо мужид төрсөн тэрээр одоо 19 настай, дэлхий даяар сая сая залуусын шүтээн болоод буй.

Түүний ирэлт олон мянган залуусын сонирхлыг татаж, сошиал орчныг шуугиулж байна. Даррен Уоткинс 2005 оны нэгдүгээр сарын 21-нд АНУ-ын Охайо мужийн Цинциннати хотод төржээ. Тэрбээр ердөө 12 настайдаа YouTube суваг нээж, тоглоомын бичлэгүүд оруулж эхэлсэн бөгөөд 2017 онд “NBA 2K”, “Fortnite” зэрэг тоглоомуудыг тоглож буй шууд бичлэгүүдээ хүргэж байв. Анх дунджаар хоёр үзэгчтэй байсан түүний сувгийг өнөөдөр дэлхий даяар 3.6 тэрбум гаруй хүн үзэж, 100 сая орчим хүн дагаж байна.

IShowSpeed-ийг бусдаас онцгойруулдаг зүйл нь түүний өрнүүн, гэнэтийн, хөгжилтэй контентууд бөгөөд тэрээр өөрийнхөөрөө байж, камерын өмнө чөлөөтэй харьцдаг нь үзэгчдийн сэтгэлд шууд хүрдэг.

2021 онд “Dooty Booty” нэртэй анхны синглээ гаргаж, интернет орчинд хурдан тархаж алдаршсан. Үүний дараа “Shake”, “World Cup” зэрэг дуу нь YouTube, TikTok дээр сая сая үзэгчдийг татаж, “Shake” дуу нь л гэхэд 211 сая гаруй үзэлттэй болжээ.

Түүний хамгийн том шүтээн бол хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду. 2022 онд Роналдуд зориулж “Сьюи” дуу гаргасан бол, 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргад зориулан “World Cup” синглийг гаргасан нь “Warner Records” дор бичигдсэн байна. Тэрбээр 2023 оны Португал дахь “Rolling Loud” наадамд гэнэтийн зочноор оролцож, тайзан дээр “Shake” болон “Portuginies” дуунуудаа амилуулсан юм.

Сошиал ертөнц дэх нөлөөллөөрөө тэрээр TikTok дээр 39 сая, Instagram дээр 28.8 сая дагагчтай. Өдгөө тэрээр Флорида мужийн Майами хотод амьдардаг бөгөөд нийт хөрөнгө нь 20-30 сая ам.доллараар үнэлэгдэж байна.

Даррен Уоткинс хэзээ ч жүжиглэдэггүй. Тэр үзэгчдэд яг л өөрийнхөөрөө, дотоод сэтгэлээ харуулж, нийгмийн хандлагыг өөр өнцгөөс тольдож, нэгэн төрлийн "интернетийн уран бүтээлч" болон төлөвшсөн гэж хэлж болно.

Монголын залуусын дунд түүний хөлбөмбөгийн мэдлэг, хөгжилтэй реал контент, хурц ааштай реакц бичлэгүүд нь аль хэдийнэ танил болсон. IShowSpeed-ийн Монголд ирсэн нь түүний Азийн аяллын нэг хэсэг бөгөөд олон залуус түүнтэй уулзахаар хүлээж байгаа бололтой.

Цаг үеийн хамгийн хүчтэй сошиал од IShowSpeed Монголд ирснээр манай оронд цахим соёлын нэгэн шинэ давалгаа бий болох нь лавтай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00