Зэвсэгт хүчний нэгтгэл ангийн хугацаат цэргийн алба хаагчид амралтын өдрүүдийг үзвэр үйлчилгээ үзэх, өөрийгөө хөгжүүлэх болон спортоор хичээллэж өнгөрүүлдэг билээ.
Энэ удаа ЗХЖШ, Мөрөөдлийн театр хамтран "Samsara" жүжгийг Улаанбаатар цэргийн хүрээний түрүүч, байлдагч нарт үзүүллээ. Мөрөөдлийн театрын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд урлагийг хүн бүрд хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар цэргийн хүрээний хугацаат цэргийн алба хаагчдад "Samsara" Тэртээх хоёр зүрх драмын жүжгээ толилуулсан юм.