Dark Light
Урлаг соёл | 2025-04-18

“ХӨШӨӨ ДУРСГАЛ, ДУРСГАЛТ ГАЗРЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жил бүрийн 4 дүгээр сарын 18-ны энэ өдрийг ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассамблейгаас 1983 онд “Хөшөө дурсгал, дурсгалт газрын Олон улсын өдөр” болгон зарласан байдаг.

Энэ өдрийг байгалийн болон соёлын өвийг хамгаалах, олон нийтэд сурталчлах, хойч үедээ өвлүүлэх зорилгоор тэмдэглэдэг. 2024 оны байдлаар дэлхийн 167 улсын нийт 1199 байгалийн болон соёлын өв Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Үүнээс:

  • 933 нь соёлын өв 
  • 227 нь байгалийн өв 
  • 39 нь хосолмол өв юм.

Монгол Улсаас нийт 6 өв бүртгэгдээд байна.

Байгалийн өвөөр:

  • Увс нуурын ай сав газар (2003)
  • Дагуурын ландшафт (2017)

Соёлын өвөөр:

  • Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004) 
  • Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011)
  • Бурхан Халдун уул ба түүний тахилгат газар нутаг (2015)
  • Буган хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор (2023)

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00