Dark Light
Урлаг соёл | 2025-04-19

"ОДДЫН ДАЙН"-Д РАЙАН ГОСЛИНГ ТОГЛОНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Канадын алдарт жүжигчин Райан Гослинг 2027 оны тавдугаар сард нээлтээ хийх “Оддын дайн” киноны шинэ ангид тоглохоор болсон талаар “Walt Disney” компанийн охин компани болох “Lucasfilm” пүрэв гарагт албан ёсоор мэдээллээ.

“Star Wars: Starfighter” нэртэй энэхүү шинэ анги нь 2019 онд дэлгэцнээ гарсан “The Rise of Skywalker” киноны үйл явдлаас таван жилийн дараах түүхийг өгүүлэх аж. Киноны найруулагчаар Канадын найруулагч Шон Леви ажиллах бөгөөд зураг авалт нь ирэх намар эхлэхээр төлөвлөгджээ.

Шон Леви нь өмнө нь “Marvel”-ийн 2024 оны бүтээл “Deadpool & Wolverine” болон “Netflix” стриминг платформын алдарт “Stranger Things” цувралын хэд хэдэн ангийг найруулж байсан туршлагатай.

Райан Гослингийн хувьд “Оскар”-ын шагналд гурван удаа нэр дэвшиж байсан бөгөөд хамгийн сүүлд 2023 онд “Барби” киноны Кенийн дүрээрээ “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд өрсөлдөж байв.

“Оддын дайн” нь 1977 онд найруулагч Жорж Лукасын туурвисан шинжлэх ухааны зөгнөлт франчайз бөгөөд алсын галактикт өрнөх үйл явдлуудыг өгүүлдгээрээ алдартай. Энэхүү кино франчайз дэлхий даяар нийт 5.1 тэрбум гаруй ам.долларын кассын орлого олсон нь түүхэн дэх хамгийн амжилттай кино цувралуудын нэг болоход хүргэсэн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11