Dark Light
Урлаг соёл | 2025-04-21

ЗАМБУУТИВИЙН ЭГШИГЛЭН ДАЯАРЫГ ЖАРГААН ДУУРЬСЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын их утга зохиолд С.Буяннэмэх, С.Дашдооров, Х.Зандраабайдий, Д.Нямаа, Д.Батбаяр, С.Надмид, Ц.Чимэддорж, Б.Доржпалам, До.Цэнджав, Ц.Түмэнбаяр тэргүүт авьяас билигт зохиолч, найрагчдаараа тод тамга дарсан Дундговь аймгийн "Замбуутив" утга зохиолын нэгдлийн уран бүтээлчдийн тоглолт үзэгч дүүрэн, ирсэн бүхний сэтгэл тэнэгэр сайхан боллоо. Тус нэгдлийн 75 жилийн ойд зориулсан "Замбуутивийн эгшиглэн" тоглолтод Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Сийлэгмаа, Л.Болдбаатар, МУСТА Төрмандах нарын авьяаслаг уран бүтээлчид эгшиг дуугаа өргөж, Ардын жүжигчин Г.Равдан, МУСТА Д.Сайнтод нар Дундговийн найрагчдын түмэнд түгсэн шүлгүүдийг уншиж хүргэлээ. Уран зохиолын бүхий л төрөл жанраар туурвисан Дундговийн зохиолчид хамтран бүтээсэн дууны уран бүтээлийн ном, цомгийнхоо нээлтийг удахгүй нутагтаа хийх гэнэ. Далан тав дахь жилийн түүхээ бичиж буй МЗЭ-ийн Дундговь аймаг дахь салбар- "Замбуутив" утга зохиолын нэгдлийн зохиолч, найрагчдаа дэмжсэн аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, утга зохиолын олон наадмыг үзэгч түмэнд хүргэсэн "Талын Монгол" телевизийн дэд захирал О.Бадам-Очир нарт МЗЭ "Утга зохиолын төлөө" хүндэт цол, тэмдгээ гардуулсан юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11