Dark Light
Спорт | 2022-11-01

Монголын хүүхдийн спортын VII наадам орон нутагт болно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад “Улсын хэмжээний спортын наадмыг зохион байгуулах аймаг, хотыг шалгаруулах” гэж заасны дагуу Баянхонгор аймаг Монголын хүүхдийн спортын VII зуны наадмыг орон нутагтаа зохион байгуулах хүсэлтээ Биеийн тамир, спортын улсын хороонд ирүүлсэн юм. 

Энэ дагуу аймгаас шаардлагатай тодорхой бичиг баримтыг хүлээн авсны дараа Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсгийн Баянхонгор аймагт ажилласан билээ. 

Орон нутагт биеийн тамир, спортыг эрчимтэй хөгжүүлэх,  салбарын болон орон нутгийн хөгжлийн ирээдүй, бүтээн байгуулалтад чухал дэвшил авчрах, өөрсдийн боломжид тохирсон спортын наадмыг хүлээн авах, өмнө нь улсын хэмжээний олон наадам, тэмцээн зохион байгуулсан туршлага, аймгийн ИТХ-ын шийдвэр, ажлын хэсгийн дүгнэлт зэргийг үндэслэн Монголын хүүхдийн спортын VII наадмыг Баянхонгор аймагт зохион байгуулах шийдвэрийг БТСУХ-ны даргын тушаалаар гаргалаа.

 Баянхонгор аймагт Хүүхдийн спортын наадам зохион байгуулах эрхийн батламж гардуулах ёслолын үеэр Д.Жаргалсайхан дарга “Засгийн газраас явуулж байгаа бодлогын дагуу төвлөрлийг сааруулж, орон нутагт биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах хүрээнд Баянхонгор аймагт Хүүхдийн спортын наадам зохион явуулах эрхийн батламж гардуулж байна. 

Баянхонгор аймаг нь “Бага олимп” болон бусад тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулсан туршлагатай” хэмээн тэмдэглэв. Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Оюунбаатар “Баянхонгор аймагт энэ онд долоон удаагийн УАШТ, нэг олон улсын тэмцээн зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд 26 заал, гурван гадаа талбайтай бөгөөд ирэх жил болох Хүүхдийн спортын наадмыг зохион байгуулах бүрэн боломжтой” гэж онцлов. 

Ийнхүү Улаанбаатар хотноо зургаан удаа явагдаж байсан наадам ийнхүү орон нутагт анх удаа зохион байгуулагдахаар болж байна. Тус наадмыг зохион байгуулснаар Баянхонгор аймагт спортын чиглэлээр хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, материаллаг бааз сайжирч, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх үндсэн суурь нөхцөл бүрдэх юм. 

Баянхонгор аймаг нь “Баянхонгорын бага олимп”-ын наадмыг зохион байгуулсан туршлагатай бөгөөд спортын наадам, тэмцээн явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, барилга байгууламж, материаллаг бааз нь бусад аймагтай харьцуулахад илүүтэй бүрдсэн юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00