“Хүүхэд хамгааллын жил"-ийн хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Орон нутгийн өмчийн газраас бүх шатны ЕБС-иудын төсвийн шууд захирагч нарт дараах албан мэдэгдлийг хүргүүллээ.
Стандартын шаардлага хангасан спорт заалыг биеийн тамирын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сургуулийн багш ажилчид болон сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулахыг чиглэл болгож байна. Бусад иргэн ААНБ, хуулийн этгээдэд сургуулийн спорт заалыг ашиглуулахыг хориглох ба төлбөртэй ашиглуулсан төсвийн шууд захирагчдад хариуцлага тооцохыг анхааруулжээ.