Dark Light
Спорт | 2023-02-09

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн экспортод гаргах нүүрсний анхны арилжаа амжилттай явагдлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар  тогтоолоор батлагдсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд экспортод гаргах нүүрсний анхны арилжаа өнөөдөр амжилттай явагдаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. 

Энэхүү  дуудлага арилжаагаар  дуудах үнэ 0.28 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

Тус компанийн экспортод гаргах 64,000 тонн нүүрсний дараагийн арилжаа маргааш буюу 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагаас  явагдана.

Дэлгэрэнгүй зарыг энд дарж  хүлээн авч үзнэ үү.

Арилжигдсан нүүрсний мэдээлэл

Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо

2023-02-09 10:00

 

Нүүрс худалдагч этгээдийн нэр

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо. Жигжиджавын гудамж-8 Финанс төв

Захиалгын бүртгэлийн дугаар

23/01-СО

Дуудах доод үнэ, валютын төрөл

178.60 ам.доллар /тн

Хэлцэл хийгдсэн үнэ

179.10 ам.доллар/тн

Гэрээний нийт үнийн дүн

5,731,200 ам.доллар

Хэлцлийн дугаар

2023.02.09-01

Үнийн өсөлтийн хувь

0.28 хувь

Арилжсан нүүрсний багцын тоо

5

Арилжсан нүүрсний төрөл, ангилал

Хатуу коксжих

Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт

Ash (db): 14.49 (-2.3; +2.1)
Total moisture (ar): 4.2 (-1.3; +1.5)
Volatile (daf): 25.27 (-0.7; +1.0)
Total sulphur (db): 1.18 (-0.3; +0.5)
G-index (5:1): 81 (-8.0; +5.0)

CSN: 6.5 (-0.5; +0.5)

Худалдан авагчийн оршин байгаа улс

БНХАУ

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00