Dark Light
Гадаад | 2026-10-19

ПУТИН УКРАИНЫ ХУВЬ ЗАЯАГ ШИЙДЭХ “ИХ ГУРВАЛ”-ЫН УУЛЗАЛТЫГ ТРАМП, ШИ ЖИНЬПИН НАРТ САНАЛ БОЛГОВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Оросын ерөнхийлөгч Владимир Путин дөрвөн жил гаруй үргэлжилж буй Украины дайныг зогсоох, тус улсын хувь заяаг шийдэх дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай хамтран ирэх сард зохион байгуулах санал гаргасан тухай The Wall Street Journal сонин эх сурвалжуудыг татан мэдээлснийг Sweden Herald дамжууллаа. 

Уг мэдээлэлд дурдсанаар, Путин энэхүү гурван талт уулзалтын санааг анх аравдугаар сарын 9-нд Трамптай утсаар ярихдаа дэвшүүлсэн байна. Энэхүү утасны ярианы үеэр АНУ Оросоос дизель түлш худалдаж авах, дэлхийн зах зээлд борлуулалтыг нь дэмжих тухай шуугиан тарьсан тохиролцоо хийгдсэн гэж Оросын тагнуулын ажилтан асан эх сурвалж мэдээлжээ. Крeмлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ийм уулзалт зохион байгуулах талаар талууд хэлэлцэж байгааг баталсан байна. 

Зеленский урилга авахгүй: Европын орнууд түгшиж эхлэв

Энэхүү төлөвлөгөөний хамгийн гол бөгөөд дуулиантай хэсэг нь Украины ирээдүйг шийдэх уулзалтад тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленскийг урихгүй байхаар тусгагдсан явдал юм. Энэхүү урьд өмнө үзэгдээгүй алхам нь Киев болон түүний Европын холбоотнуудын дунд маш том түгшүүрийн харанга дэлдэж эхэллээ. Учир нь Оросын тал энэ уулзалтаар дайныг өөртөө ашигтай нөхцөлөөр дуусгах тохиролцоонд хүрэхийг зорьж байгаа аж.

Оросын зүгээс уг уулзалтыг ирэх арваннэгдүгээр сарын 18-19-нд Хятадын Шэньжэнь хотод болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC)-ын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулах хувилбарыг дэвшүүлжээ.

Трамп зөвшөөрөх үү?

АНУ-ын өндөр албан тушаалтны мэдээлснээр Трамп одоогоор энэхүү уулзалтад албан ёсоор оролцохоо зөвшөөрөөгүй байна. Гэсэн хэдий ч сонгуулийн үеэр Украины дайныг маш хурдан зогсооно гэж амлаж байсан Трамп уг саналыг хүлээж авах магадлалтай гэж шинжээчид үзжээ. Хэдийгээр уулзалтын тодорхой хөтөлбөр эцэслэгдээгүй ч АНУ, Орос, Хятад гэсэн гурван тал ийм уулзалт болох боломжтойг зарчмын хувьд хүлээн зөвшөөрч байгаа аж. 

Ташрамд дурдахад, Хятадын дарга Ши Жиньпин өмнө нь Трамптай уулзахдаа "Путин Украинд хийсэн түрэмгийлэлдээ яваандаа харамсах болно" гэж хувиараа хэлж байсан тухай мэдээлэл цацагдаж байсан бөгөөд БНХАУ олон улсын томоохон гүрнүүд хэлэлцээрийн ширээнд суухыг дэмжиж байгаа юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10