Dark Light
Спорт | 2023-02-10

Толгойт орчимд спорт цогцолбор баригдаж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар усан спорт сургалтын төв, өвлийн спортын ордон, спорт цогцолбор гэсэн гурван том спортын ордон баригдаж байна. Усан спорт сургалтын төв нь 25 метрийн урттай таван зам бүхий бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй олон улсын стандартад нийцсэн орчин үеийн ордонтой болно. Спорт цогцолбор нь 640 хүний суудалтай хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннисний талбай бүхий спорт комплекс байх бол өвлийн спортын ордны бүтээн байгуулалт ашиглалтад орсноор уран гулгалт, хоккей, сноубордоор хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломжтой болно. Мөн усан спорт, өвлийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучууд, цаашлаад өвөл, зуны олимпод оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болох юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00