Dark Light
Спорт | 2026-10-19

МОНГОЛ ТАМИРЧИД ГАРДАН ТУЛААНЫ ДЭЛХИЙН ЦОМООС АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Бүгд Найрамдах Турк Улсын Бурса хотноо 2026 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Гардан тулааны Дэлхийн цомын (Hand-to-Hand Fighting World Cup) тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Тус тэмцээнд дэлхийн 26 орны (Азербайжан, Армени, Герман, Грек, Египет, Иран, Испани, Итали, Казахстан, Кувейт, Кыргызстан, Македон, Марокко, Молдав, Монгол, Балба, Польш, Орос, Румын, Тажикистан, Туркменистан, Турк, Узбекистан, Франц, Швейцар, Шри Ланка гэх мэт) шилдэг тулаанчид цуглаж, “Өөрийгөө хамгаалах” (Self-Defense) болон “Тулаан” (Fight) гэсэн үндсэн хоёр төрөлд аваргуудаа тодруулсан юм.

Эрэгтэйчүүдийн “Өөрийгөө хамгаалах”  (Self-Defense) төрөлд Спортын мастер, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Э.Бат-Ерөөлт босоо байж, өрсөлдөгчдөө дараалан ялснаар АЛТАН МЕДАЛЬ хүртэж, Дэлхийн цомын аваргаар тодорлоо. Мөн Дотоод хэргийн их сургуулийн сонсогч Л.Баасандорж Эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд дэлхийн шилдгүүдийг бүрэн илүүрхэж, алтан медаль хүртэв.

Тус тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй төрлүүдийн нэг болох эмэгтэйчүүдийн “Өөрийгөө хамгаалах” (Self-Defense) ангилалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын (ШШГЕГ) харьяа Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч А.Анужин гайхалтай ур чадвар үзүүлэн МӨНГӨН медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтууллаа. Түүнчлэн ДХИС-ийн сонсогч М.Бат-Эрдэнэ эрэгтэйчүүдийн 80 кг-ын жинд, ДХИС-ийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек эрэгтэйчүүдийн 85 кг-ын жинд мөнгөн медалийн тавцанд зогсов.

Түүнчлэн П.Мөнхжин (Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч) — "Өөрийгөө хамгаалах" 1+1 төрөлд мөнгөн медаль, ДХИС-ийн сонсогч М.Бат-Эрдэнэ “Өөрийгөө хамгаалах” төрлийн 1+1 ангилалд хүрэл, сонсогч Б.Анударь эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд болон “Өөрийгөө хамгаалах” төрлийн 1+1 ангилалд давхар хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.

Манай тамирчид дэлхийн шилдэг тулаанчидтай эн тэнцүү өрсөлдөж, ийнхүү Дэлхийн цомын дэвжээнээс алт, мөнгөн медаль атгасан нь Монголын гардан тулааны спорт болон хууль сахиулах салбарынхны хувьд маш том амжилт боллоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10