Европын хөлбөмбөгийн хамгийн том клубүүдийн тэмцээн болох Аваргуудын лигийн 2026–27 оны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан Монакод болсон лигийн шатны сугалаагаар 36 баг өрсөлдөгчдөө тодрууллаа.
Сугалааг Монакогийн Grimaldi Forum-д зохион байгуулсан бөгөөд 1999 оны финалын тоглолтыг дахин санагдуулам Манчестер Юнайтед – Байерн Мюнхен зэрэг сонирхол татахуйц хэд хэдэн тоглолтын хослол тодорлоо.
Гурав дахь жилдээ хэрэгжиж буй лигийн шатны шинэ форматаар тоглолтууд есдүгээр сард эхэлж, нэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Үүний дараа хасагдах шатны тоглолтууд явагдаж, аварга баг зургадугаар сарын эхээр тодорно.
Дараалан хоёр удаа түрүүлсэн Пари Сен-Жермен түүхэнд анх удаа гурав дараалан аваргалсан баг болохыг зорьж байгаа бол Реал Мадрид, Барселона, Манчестер Сити, Ливерпүүл, Байерн Мюнхен зэрэг багууд тэднийг хаан ширээнээс нь буулгахаар өрсөлдөнө.
|
Эх сурвалж
| ALJAZEERA
|
И.АМАРБАЯСГАЛАН







Спорт




