Dark Light
Спорт | 2026-08-28

КОСҮКЭ МАШИЯМА МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС БАРИЛДАНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Японы жүдоч Косүкэ Машияма ирэх жилээс Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ. Эрэгтэйчүүдийн +90 кг жинд барилддаг тэрээр 2021 оны Бакугийн Их Дуулга, 2022 оны Токиогийн Их Дуулгад түрүүлж байсан юм.

"Косүкэ Машияма Монголын шигшээ багт нэгдэж байна. Зарим бичиг баримтын асуудал шийдэгдээгүй бөгөөд ирэх жилээс эхлэн Монгол Улсаар овоглон дэвжээнд зодоглоно" гэж Монгол жүдо бөхийн холбоо мэдээлэл өглөө. 

27 настай тус тамирчин Санширо Мураог ялж Японы залуучуудын аварга болж, Гоки Тажимаг мөн хоёр ангилалд ялж байв. Жин өгсөөд Дота Арайг ялж, Бүх Японы жүдо бөхийн тэмцээнд 3 дахь удаагаа түрүүлсэн.

Токио 2020 олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Саиед Моллай мөнгөн медаль хүртэж байсан. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00