Америкийн боксчин, YouTuber Жейк Пол хүнд бэртлийн дараа рингэнд эргэн ирэхээр бэлтгэлээ эхлүүлэхээр болжээ.
29 настай Пол Энтони Жошуатай хийсэн тулааны үеэр эрүүгээ хугалж, хоёр удаа нөхөн сэргээх мэс засалд орсон байна. Түүний менежер Накиса Бидарианы мэдээлснээр, Пол есдүгээр сарын дундаас спаррингийн бэлтгэлдээ эргэн орох боломжтой аж.
Түүнийг энэ оны эцэс гэхэд дахин тулалдуулах төлөвлөгөөтэй байгаа ч тулаан 2027 оны нэгдүгээр сар хүртэл хойшлох магадлалтай байна.
Жейк Полын дараагийн өрсөлдөгчөөр Томми Фьюри нэрлэгдэж байгаа бөгөөд санхүүгийн нөхцөл дээр тохиролцож чадвал хоёр боксчны реванш тулаан болох боломж өндөр гэж менежер нь мэдэгджээ.
Жейк Пол 2023 оны хоёрдугаар сард Томми Фьюрид шүүгчдийн шийдвэрээр ялагдаж, мэргэжлийн боксын карьерынхаа анхны ялагдлыг хүлээсэн юм.







Спорт




