Dark Light
Спорт | 2026-09-01

МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛ АЗИЙН ТАВЦАНД: МАНАЙ ТОГЛОГЧИД БАЛБАД ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол улсад волейболын спорт сагсан бөмбөгийн дараа орох бүх нийтийн спорт гэдгээ баттай бататгалаа. Азийн бүс нутагт дотоодын волейболын сургууль, тамирчдын түвшин тасралтгүй өсөж буйн тод илрэл нь манай шигшээ багийн шилдэг тамирчид гадаадын лигүүдээс урилга авах болсон явдал юм. 
 
Саяхан Монголын волейболын үндэсний шигшээ багийн гол тоглогчид болох хэд хэдэн тамирчин Балбын дээд лигийн багуудтай албан ёсны гэрээ байгуулсан байна. Энэ нь монгол тамирчид ур чадвараараа олон улсын тавцанд, тэр дундаа Азийн хүчтэй лигүүдэд үнэлэгдэж эхэлснийг харуулсан түүхэн үйл явдал боллоо.
 
Мэргэжлийн түвшний шинэ алхам
 
Энэхүү легионер тамирчдын гэрээ нь зөвхөн хувь тоглогчдын амжилт бус, нийт баг тамирчид, дасгалжуулагчдын олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Балбын лиг нь эрчимтэй хөгжиж буй, гадны өндөр зэрэглэлийн тамирчдыг урьж тоглуулдаг өрсөлдөөн ихтэй тавцан билээ. Манай тамирчид тус лигт легионероор тоглосноор:
 
• Туршлага хуримтлуулах: Олон улсын түвшний тоглолтын тактик, хурдыг мэдрэх.
• Шигшээ багийг чадвахжуулах: Гадаадын лигт олж авсан туршлагаа эх орныхоо үндэсний шигшээ багт ирж нутагшуулах, багийн тоглолтыг шинэ шатанд гаргах.
• Шан татах: Залуу тамирчдад гадны мэргэжлийн лигт хөл тавих үүд хаалгыг нээж өгөх зэрэг ач холбогдолтой юм.
 
«Annapurna Spiker Kings» баг Монголын шигшээ багийн хоёр шилдэг тоглогчтой гэрээ байгуулснаа албан ёсоор зарлалаа
 
Балбын волейболын франчайз лиг (NVL)-ийн түүхэн дэх анхны улиралд тоглох «Annapurna Spiker Kings» клуб Монгол улсын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хоёр түлхүүр тоглогчтой албан ёсоор гэрээ байгуулснаа сонордууллаа. 
 
• ЖАРГАЛЦОГТЫН ЭНХ-ЭРДЭНЭ: 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн (26 настай), өндөр — 198 см. Тэрээр довтолгооны чиглүүлэгч болон диагональ /хөндлөн/ довтлогч (Outside Hitter / Opposite Hitter) байрлалд тоглодог олон талт (универсал) волейболчин юм. Бие бялдрын гайхалтай өгөгдөлтэй бөгөөд довтолгооны үсрэлтийн (Spike) өндөр нь 350 см, хаалтны өндөр (Spike) нь 330 см хүрдэг. Өмнө нь Өмнөд Солонгос болон Иракийн лигүүдэд легионероор тоглож байсан олон улсын баялаг туршлагатай. Түүнчлэн, саяхан зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын шигшээ баг хүрэл медаль хүртэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн билээ. 
 
• МӨНХБАЯРЫН УРАНБАЯР: 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн (21 настай), өндөр — 198 см, жин — 83 кг. Тэрээр довтолгооны чиглүүлэгч / захын довтлогч (Outside Hitter) байрлалд тоглодог. Монголын волейболын спортын залуу оддын нэг бөгөөд 2025–2026 оны Үндэсний дээд лигийн Үнэ цэнтэй тоглогч (MVP) юм. Тэрээр феноменаль үсрэлттэй: довтолгооны дээд цэг (Spike) нь 362 см, хаалтны өндөр (Block) нь 345 см-т хүрдэг. 
Лигийн журам болон клубийн дотоод бодлогын дагуу тамирчдын гэрээний санхүүгийн нөхцөл, өртгийг албан ёсоор нууцалж байна. Үсрэлтийн өндөр үзүүлэлттэй, өндөр нуруулаг хоёр монгол атлет нэгдсэнээр Балбын клубийн довтолгооны нөөц бололцоог эрс нэмэгдүүлж, багийн тоглолтыг тэнцвэржүүлэх зорилготой аж. 
 
Балбын волейболын лигийн анхны тойргийн тоглолтууд 9 дүгээр сарын 4-ний өдөр Катманду хотын «Dasharath» цэнгэлдэх хүрээлэнгийн спорт цогцолборт эхэлнэ. Монгол тамирчдын энэхүү амжилттай шилжилт хөдөлгөөн (трансфер) нь манай волейболчдын гадагшаа экспортлогдох нөөц боломж өндөр байгааг болон олон улсын спортын хамтын нийгэмлэгт интеграцилагдаж буйг тод харуулж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00