Dark Light
Спорт | 2026-09-02

АЗИЙН НААДМЫГ СУРВАЛЖЛАХ ЭРХИЙН МАНДАТЫГ ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Японы Айчи муж, Нагояа хотод Азийн зуны спортын 20 дахь наадам энэ сарын 19 -нд "хөшиг"-өө нээнэ.
Тус наадамд 45 Үндэсний олимпын хорооны 15.000 гаруй тамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөх бол Монгол Улсаа төлөөлж 31 спортын төрөлд 300 гаруй тамирчин өрсөлдөх юм.
Энэ өдөр ОУОХ-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Азийн наадмыг сурвалжлан ажиллах Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн уран бүтээлч мөн шууд дамжуулалтын телевизүүдэд албан ёсны мандатыг гардуулан өгч амжилт хүсэв.
Ташрамд сонирхуулахад 20 дахь удаагийн Азийн наадмыг Монголд албан ёсны эрхтэйгээр ”Сүлд”, “NSports”, “Тэнгэр” телевиз энэ сарын 19-өөс ирэх сарын 5 хүртэл эх орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм.

Эх сурвалж | МҮОХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00