Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй Дэлхийн Нүүдэлчдийн VI Наадмын морьт харвааны тэмцээний Киргиз эмэгтэй төрлийн харваа 2 өдөр үргэлжлэн Монгол Улсын эмэгтэй харваач Ганбаатарын Гүнбилэг 32 орны 45 тамирчидтай хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж тэргүүн байр эзлэн, аваргаар шалгарлаа.
Тэрбээр Монголын баг тамирчдын 3 дахь алтан медалийг ийнхүү авч, манай улсын баг тамирчид наадмын нэгдсэн дүнгээр 106 орноос дөрөвдүгээр байрт жагсах боллоо.
Манай тамирчдын авсан 3 алтан медалийн эзэд:
- Доржийн Анар (Улсын заан): Наадмын хамгийн эхний өдөр Монгол үндэсний бөхийн төрөлд бүх өрсөлдөгчөө дараалан давж, аваргын төлөө ОХУ-ын бөх Мөнгөн-Эртине Күүлэрийг ялснаар Монголын багийн анхны алтан медалийг авчирсан. Тэрээр энэ удаагийн Дэлхийн нүүдэлчдийн наадмын хамгийн анхны алтан медалийн эзэн болсон түүхэн амжилтыг үзүүлжээ.
- Гочоосүрэнгийн Хатандорж: Наадмын уламжлалт спорт болох Сээр шаах төрөлд босоо байж, аваргын төлөө ОХУ-ын Буриадын тамирчин Дамба Лхамажаповыг буулган авснаар Монголын багийн хоёр дахь алтан медалийг хүртсэн.
- Ганбаатарын Гүнбилэг: Морьт харвааны Киргиз эмэгтэй төрлийн харваанд 32 орны 45 тамирчинтай өрсөлдөн тэргүүлж, Монголын багийн гурав дахь алтан медалийг авсан билээ.
АДМИН





Спорт




