Dark Light
Спорт | 2026-09-05

BLAST PREMIER OPEN ТЭМЦЭЭН АНХ УДАА УЛААНБААТАР ХОТНОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Дэлхийн цахим спортын хамгийн нэр хүндтэй цувралуудын нэг болох BLAST Premier түүхэндээ анх удаа Монгол улсыг зорих гэж байна. 2027 оны 5-р сарын 10-наас 23-ны өдрүүдэд зохиогдох BLAST Premier Open Ulaanbaatar тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг нийт 1,250,000 ам.долларын (үүнээс 500,000 нь шагналын сан, 750,000 нь багуудын төлбөр) төлөө Улаанбаатар хотноо LAN форматаар нүүр тулан өрсөлдөхөөр боллоо.
 
Энэхүү түүхэн үйл явдал нь сүүлийн жилүүдэд дэлхийн тавцанд цахиур хагалж, хамгийн идэвхтэй, эрчтэй хөгжиж буй Монголын Counter-Strike-ын фэнүүдэд зориулсан томоохон бэлэг болж байна. Сануулахад, Монголын шилдэг баг "TheMongolz" нь "BLAST.tv Austin Major 2025" тэмцээний Гранд Финалд шалгарч, дэлхийн аварга Vitality багтай аваргын төлөө энэ тэнцүү үзэлцэн шуугиан тарьж байсан билээ.

Тэмцээний бүтэц болон Эрх авах систем (Slot Allocation)
 
Улаанбаатарын тайзнаа тулах 16 багийг дараах шугамаар тодруулна:
  • Шуд урилга (11 баг): Дэлхийн VRS чансааг тэргүүлэгч шилдэг 11 баг шууд урилгаар оролцоно. Эхний урилгуудыг 2027 оны 3-р сарын 2-нд (3-р сарын 1-ний чансааг үндэслэн) тараах юм.
  • Бүс нутгийн урьдчилсан шат (5 баг): Ази, Европ, Хойд Америк, болон Өмнөд Америк бүсээс шилдэг багууд шалгарна.
  • Ази тивийн давуу тал: Зохион байгуулагч орны бүс учраас Азийн хаалттай урьдчилсан шатнаас нийт 2 баг үндсэн тэмцээний эрхийг өвөрлөнө.
Урьдчилсан шатны тов:
 
Онлайн бүсийн хаалттай тэмцээнүүд 2027 оны 4-р сарын 16-наас 18-ны хооронд явагдана. Бүсийн хаалттай шатанд VRS чансааны 4 баг шууд уригдах бөгөөд нээлттэй урьдчилсан шатнаас шалгарсан багуудтай 8 багийн Single Elimination (Азийн хувьд GSL формат) системээр халз тулна.
 
Багуудын бүрэлдэхүүнийг түгжих (Roster Lock) эцсийн хугацаа онлайн урьдчилсан шатны хувьд 4-р сарын 12, харин үндсэн тэмцээний хувьд 4-р сарын 30 байна.
 

BLAST-ын 2027 оны шинэ чиглэл
BLAST Premier холбоо нь 2027 онд уламжлалт цэгүүдээс хальж, цахим спорт эрчимтэй хөгжиж буй шинэ бүс нутгуудад тэмцээнээ хүргэх зорилго тавьсан бөгөөд үүний хүрээнд Улаанбаатар хотоос гадна Рио-де-Жанейро, Сингапур, Хонконг, болон Мальта багтаад байгаа юм.
 
Улаанбаатарт болох тэмцээний цэнгэлдэх хүрээлэн, тасалбар борлуулалт болон оролцох багуудын дэлгэрэнгүй мэдээллийг BLAST.tv болон тэдний сошиал хуудсуудаар тун удахгүй зарлах болно.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00