Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд үргэлжилж байна.
Энэ үеэр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан хэлсэн үгэндээ "Өнөөдөр бид өнгөрсөн 100 жилийн хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн, салбарынхаа үе үеийн ахмад, дунд, залуу үеийнхэнд хүндэтгэл илэрхийлэхийн зэрэгцээ үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, Монгол эр хүний жудаг, шударга ёсны илэрхийлэл болсон уран хурц, хурдан шаламгай, үнэнхүү хүчийг үзсэн хүчит 256 бөхийн барилдаанаа шимтэн үзэхээр хуран цуглаад байна.
Энэхүү хүчит бөхийн барилдаан бол зөвхөн хүч бяраа сорьсон өрсөлдөөн бус, Монгол бөхийн ёс жудаг, өв уламжлал, тэсвэр хатуужил, хийморь сүлдийг дээдэлсэн эрхэм сайхан үйл явдал билээ.
Иймд өнөөдөр дэвжээндээ гарч буй хүчит 256 бөхдөө уран мэх, бяр хүч, хийморь сүлд дүүрэн байж, өрсөлдөөн нь шударга, барилдаан нь уран сайхан, үзэгч олны сэтгэлд хоногшсон сайхан наадам болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" хэмээн онцолсон юм.
Шууд дамжуулалт үзэх: https://www.facebook.com/zugii/videos/1389905359256802
АДМИН







Спорт




