Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-д Монгол Улсыг төлөөлөн оролцож буй тамирчид өнөөдөр амжилттай өрсөлдөж, медалийн буухиагаа үргэлжлүүллээ.
Ази, Дэлхийн аварга Б.Ганзориг 145 метрийн “Кугдо бай” төрөлд алтан медаль, Турк харваа 70 метрийн “Пута бай” төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Мөн аймгийн мэргэн, спортын мастер С.Ариунбат 145 метрийн “Кугдо бай” төрөлд мөнгөн медаль хүртэж, Монголын харваачдын амжилтыг ахиуллаа.
Түүнчлэн “Зоос шүүрэх” спортын төрөлд Байболат Акылбек 3 дугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэн болсон бол Хабсагай бөхийн төрөлд аймгийн арслан М.Баасанжав хүрэл медаль хүртлээ.
Одоогоор наадамд орж буй 106 улсын тамирчдаас 22 орны баг тамирчид ямар нэгэн медаль хүртээд байгаа ба үүнээс 9 улсын багийнхан алтан медалийн эзэн болоод байна.
Ийнхүү Монгол Улсын баг тамирчид өчигдрийн байдлаар 4 алт, 4 мөнгө, 16 хүрэл, нийт 24 медаль хүртээд байна.
АДМИН







Спорт




