Dark Light
Спорт | 2026-09-05

Б.ГОНЧИГСҮРЭН ТҮРҮҮЛЖ, О.ХАНГАЙ ҮЗҮҮРЛЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулан зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан өргөн дэлгэр болж, өндөрлөлөө.

Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглон, уран мэхийг уралдуулан барилдаж, үзэгч түмнээ баясгалаа.

Түүхт 100 жилийн ойн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Монгол Улсын начин Батхуягийн Гончигсүрэн найм даван түрүүлж, хоёр өрөө байраар шагнуулсан бол Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын аварга О.Хангай долоо даван үзүүрлэж, 30 сая төгрөгийн бай, шагнал хүртлээ. Шагналыг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан гардуулав.

Харин хүчит бөхийн барилдааны их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монгол Улсын арслан Баярхүүгийн Бат-Өлзий, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Монгол Улсын харцага Эрдэнэбатын Даш нар шалгарч, тус бүр 15 сая төгрөгөөр шагнууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00