Dark Light
Спорт | 2026-09-07

ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДАМД МОНГОЛ УЛС 4 ДҮГЭЭР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо зохион байгуулагдсан Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын багийн нэгдсэн медалийн чансааг Казахстан улсын шигшээ баг тэргүүллээ. Наадмын туршид Монголын тамирчид 5 алт, 3 мөнгө, 13 хүрэл, нийт 21 медаль хүртсэн байна.
Багуудын нэгдсэн дүн:
  • Казахстан — 32 алт, 20 мөнгө, 22 хүрэл
  • Киргиз — 30 алт, 35 мөнгө, 19 хүрэл
  • Орос — 7 алт, 8 мөнгө, 21 хүрэл
  • Монгол — 5 алт, 3 мөнгө, 13 хүрэл
  • Узбекистан — 4 алт, 4 мөнгө, 11 хүрэл
Дэлхийн нүүдэлчдийн VI наадам 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 6-ны хооронд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 113 орны 3000 орчим тамирчин спортын 43 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.
 
Ийнхүү Монгол Улсын шигшээ баг Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын багийн дүнгээр дөтгөөр байр эзэлж, чамгүй амжилт гаргалаа.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00