Олимпын дүрвэгсдийн сан болон спортын хувцасны ADIDAS компани олон жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ADIDAS брэнд Дүрвэгсдийн олимпын багийн албан ёсны хувцас нийлүүлэгч боллоо.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ADIDAS нь Дүрвэгсдийн олимпын багийн тамирчдыг бэлтгэл болон тэмцээний үеийн спорт хувцсаар хангана. Мөн зөвхөн олимпын багт багтсан тамирчдаар хязгаарлагдахгүй, Дүрвэгсдийн тамирчдыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж буй тамирчдад ч спортын хувцас, хэрэглэл нийлүүлэх юм.
Хамтын ажиллагаа "Лос Анжелес -2028" Олимпын наадам хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.
Талууд энэхүү гэрээг спортоор дамжуулан хямрал, мөргөлдөөн, дүрвэлтэд өртсөн хүмүүст боломж, урам зориг, дэмжлэг үзүүлэх зорилготой гэж тодорхойлжээ.
ОУОХ-ны дүрвэгсдийн багийг дэмжих бодлого зөвхөн олимпын оролцоогоор хязгаарлагдахгүй, тамирчдын бэлтгэл, хөгжлийн орчин, олон улсын спортын оролцоог илүү тогтвортой болгоход чиглэж байгааг харуулж байна.
Дашрамд сонирхуулахад дайн, мөргөлдөөн, хавчлага болон бусад шалтгаанаар эх орноосоо дүрвэсэн боловч спортын өндөр амжилттай тамирчдад Олимпод оролцох боломж "Рио-2016" олимпын наадамд нээгдэж байв. Тухайн цаг үеэс хойш
- Рио 2016 — 10 тамирчин
- Токио 2020 — 29 тамирчин
- Парис 2024 — 37 тамирчин тус тус олимпын наадамд оролцсон түүхтэй.
АДМИН





Спорт




