Dark Light
Спорт | 2026-09-13

ҮНДЭСНИЙ БОКСЫН ШИГШЭЭ БАГ ХЯТАДЫГ ЗОРИЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
20 дахь удаагийн Айчи-Нагояагийн Азийн наадамд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн нэгдүгээр бүрэлдэхүүн бэлтгэл болон тэмцээндээ оролцохоор
 
Япон улсыг зорисон байна. Харин шигшээ багийн үлдсэн бүрэлдэхүүний тамирчид БНХАУ-ын Шинжаан мужийн Корло хотыг чиглэн өнөөдөр эх орноосоо мордлоо. 
Манай тамирчид Корло хотын "Баяндалай" (Bayin) спорт цогцолборт зохион байгуулагдах “体彩杯”中国·新疆国际拳击邀请赛 буюу "Хятад·Шинжааны олон улсын боксын урилгын тэмцээн"-д оролцох юм.
Баг тамирчдын бэлтгэл болон тэмцээний хуваарь:
  • 9 дүгээр сарын 14–23: БНХАУ-ын Корло хотод болох олон улсын хамтарсан бэлтгэл
  • 9 дүгээр сарын 24–30: "Баяндалай" спорт цогцолборт болох олон улсын боксын тэмцээн “体彩杯”中国·新疆国际拳击邀请赛
Уг баг тамирчдыг салбартаа тэргүүлэх дасгалжуулагч, эмнэлгийн баг удирдан ажиллах юм. Багийн бүрэлдэхүүнийг ахлах дасгалжуулагч Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Аюурзанын Бат-Очир, Батбаатарын Есүхэй болон багийн эмч Чойндонгийн Насанбат нар ахлан ажиллаж байна.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19