Dark Light
Спорт | 2026-09-13

МОНГОЛ ШАТАРЧИД "ОЮУНЫ СПОРТЫН ОЛИМП"-ИЙГ ЗОРИЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Дэлхийн шатрын хамгийн том бөгөөд нэр хүндтэй багийн тэмцээн болох 46 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиадад оролцохоор Монгол Улсын Үндэсний шигшээ баг тамирчид Узбекистан улсын түүхэн Самарканд хотыг зорьсон байна. Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг тус тэмцээн нь энэ сарын 15-ноос 27-ны өдрүүдэд Самарканд хотын "Торгоны зам" олон улсын үзэсгэлэнгийн төвд (Silk Road International Exhibition Centre) болох юм. 
 
Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны мэдээлснээр, энэ удаагийн олимпиадад нээлттэй ангилалд 208, эмэгтэй ангилалд 192 буюу нийт 400 баг оролцохоор бүртгүүлж, түүхэн дэх хамгийн өндөр цар хүрээтэй олимпиад болж байгаа билээ.
 
Монгол Улсаа төлөөлөн оролцох эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна:
Монгол Улсын эрэгтэй баг:
  • 1-р ширээ: Их мастер (GM) Сумъяагийн Билгүүн
  • 2-р ширээ: Олон улсын мастер (IM) Мөнхдалайн Амилал
  • 3-р ширээ: Олон улсын мастер (IM) Ганзоригийн Амартүвшин
  • 4-р ширээ: Олон улсын мастер (IM) Хуягцогтын Итгэлт
  • Нөөц тоглогч: Олон улсын мастер (IM) Үүрцайхын Агьбилэг
  • Багийн ахлагч: ФИДЕ мастер (WFM) Баярын Ану
Монгол Улсын эмэгтэй баг:
  • 1-р ширээ: Эмэгтэй олон улсын мастер (WIM) Бат-Эрдэнийн Мөнгөнзул
  • 2-р ширээ: Эмэгтэй их мастер (WGM) Төрмөнхийн Мөнхзул
  • 3-р ширээ: кандитат мастер Хишигбаатарын Баясгалан
  • 4-р ширээ: их мастер Батхуягийн Мөнгөнтуул 
  • Нөөц тоглогч: олон улсын мастер Баяржаргалын Баярмаа

Манай баг тамирчид олимпиадын өмнө "Баянгол ресорт"-д дэлхийн шилдэг дасгалжуулагч нартай хамтарсан хаалттай цугларалт, бэлтгэлийг амжилттай базаасан юм. Энэ удаагийн цугларалтад Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарын урилгаар дэлхийн шилдэг шатарчидтай олон жил хамтран ажиллаж, өндөр түвшний тэмцээнүүдэд тоглогч болон дасгалжуулагчаар ажилласан их мастер Игорь Лысый хүрэлцэн ирж, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан байна. Швейцар системээр нийт 11 өргийн турш оюун ухаанаа уралдуулах Монголын шигшээ багтаа өндөр амжилт хүсье!


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19