Саудын Арабын “Аль-Наср” клубын довтлогч Криштиану Роналдо “Аль-Таавун”, “Аль-Хилал” багийн тоглолтын үеэр болсон үйл явдлыг эрс шүүмжилжээ.
Тоглолтын үеэр “Аль-Таавун”-ы хөгжөөн дэмжигчид “Аль-Хилал”-ын хагас хамгаалагч Рубен Невеш рүү “Жота, Жота” хэмээн хашхирч, түүний дотны найз Диогу Жотагийн үхлээр өдөөн хатгасан байна.
Роналдо үүнийг “хөлбөмбөгийн хүрээнээс давсан үйлдэл” гэж үзэж, лиг ийм зан үйлийг хатуу шийтгэх ёстой гэж мэдэгджээ. Тэрбээр ийм байдлаар авирласан хөгжөөн дэмжигчдийг цаашид цэнгэлдэхэд нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй гэж онцолсон байна.
Диогу Жота өнгөрсөн оны долдугаар сард дүүгийн хамт автомашины ослоор амиа алдсан бөгөөд Рубен Невештэй “Порту”, “Вулверхэмптон” болон Португалын шигшээ багт хамт тоглож байсан юм.







Спорт




