Dark Light
Спорт | 2026-09-18

ПАРА ШАТАРЧИД ДЭЛХИЙН ОЛИМПИАДЫН СҮҮЛИЙН ӨРӨГТ ЭНЭТХЭГИЙГ БУУЛГАЖ АВЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

1.5 тэрбум хүн амтай, шинэ үеийн дэлхийн аваргууд болон шатрын өлгий нутгийг Монголын оюун ухаан, тэсвэр хатуужлын хүчээр ялав.

Монголын спортын түүхэнд, тэр дундаа оюун ухааны спорт болох шатрын ертөнцөд нэгэн бахархам түүхэн ялалт бичигдлээ. Дэлхийн пара шатрын олимпиадын (FIDE Belgrade/World Chess Olympiad for People with Disabilities) шийдвэрлэх сүүлийн өрөгт Монголын пара шатрын шигшээ баг шатар үүсэж, дэлхий дахинд түгэн дэлгэрсэн агуу түүхт Энэтхэг Улсын хүчирхэг багийг яллаа.

Домогт их мастер Вишванатан Анандаас эхлээд өнөө цагийн шатрын түүхийн шинэ эрин үеийг бичилцэж буй дэлхийн аварга, шинэ үеийн тод од Гукеш Доммаражу нарын суутнуудыг төрүүлсэн 1.5 тэрбум орчим хүн амтай шатрын их гүрний эсрэг Монголын тамирчид оюун ухаан, тактик, гайхалтай тэсвэр хатуужлаараа өрсөлдөн ийнхүү ялалт байгууллаа.

Хөлгийн ард суусан тэр мөчөөс эхлэн хүнийг нас, биеийн онцлог, амьдралын ямар нэгэн хязгаарлалтаар хэмждэггүй, зөвхөн оюун ухаанаар уралддагт шатрын спортын туйлын гайхамшиг оршдог билээ. Өнөөдөр Монголын пара шатарчид энэхүү үнэнийг дэлхийн тавцанд, түүхэн ялалтаараа дахин тунхаглан батлав.

Төрийн далбааныхаа дор эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монголын шатрын түүхэнд алтан үсгээр бичигдэх бахархам хуудсыг нэмсэн пара шигшээ багийнхаа нийт тамирчид, дасгалжуулагчид, хамт олонд халуун баяр хүргэе!

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19