Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан арванхоёрдугаар сарын зудын шинэчилсэн урьдчилсан төлөвөөр нийт нутгийн 18 хувьд нэн их, 28 хувьд их буюу нийт нутгийн тал шахам хувьд мал өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гарчээ. Үлдсэн нутгийн 34 хувьд дунд, 15 хувьд бага зэрэг хүндрэлтэй байх бол ердөө 5 хувьд нь өвөлжилт хүндрэлгүй байх төлөвтэй байна.
Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй бүс нутгууд:
-
Ихэнх нутгаар хүндрэх аймгууд: Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь.
-
Зарим нутгаар хүндрэх аймгууд: Хөвсгөл, Булган, Сүхбаатар.
Мэргэжлийн байгууллагын зөвлөмж
Энэхүү үнэлгээг газрын ажиглалт болон хиймэл дагуулын мэдээ, зуншлага, 2026–2027 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, ургац, цасны зузаан болон арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвт үндэслэн боловсруулжээ. Иймд өвөлжилт хүндэрч болзошгүй аймаг, сумдын удирдлага, малчдад цаг уурын богино, дунд, урт хугацааны мэдээллийг тогтмол ашиглаж, цагийн байдал хүндэрсэн үед авах арга хэмжээний бэлтгэлээ бүрэн хангахыг зөвлөж байна. Цаашид цаг агаарын бодит нөхцөл байдалтай уялдуулан уг үнэлгээг тухай бүр шинэчлэн мэдээлэх аж.
ТАТАР МАЙДАР






Өдөр тутмын мэдээ

