Саудын Арабын “Аль-Наср” клубт тоглож буй Криштиану Роналдо Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд дахин дуудагджээ.
Португалын хөлбөмбөгийн холбооны мэдээлснээр, 41 настай довтлогч УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн Уэльс, Норвегийн эсрэг хийх тоглолтуудад оролцох боломжтой байна. Португал есдүгээр сарын 24-нд Уэльсийг, аравдугаар сарын 4-нд Норвегийг талбайдаа хүлээн авна. Мөн есдүгээр сарын 27-нд Норвеги, аравдугаар сарын 1-нд Данитай зочлон тоглох аж.
Роналдо Португалын шигшээ багийн төлөө 233 тоглолтод оролцож, 146 гоол оруулсан байна. Тэрбээр таван удаа “Алтан бөмбөг” хүртэж, Аваргуудын лигт таван удаа түрүүлсэн бөгөөд Европын аварга, Үндэстнүүдийн лигийн хошой аварга юм.
Роналдо 2022 оны арванхоёрдугаар сараас “Аль-Наср”-т тоглож байгаа бөгөөд карьерынхаа турш “Спортинг”, “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид”, “Ювентус” клубүүдийн өмсгөлийг өмсөж байжээ.




)


Спорт




