Dark Light
Спорт | 2026-09-20

С.ЖАМБАЛЖАМЦ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд 18 улсын 18 тамирчин гурван гараанд хуваагдан өрсөлдлөө.
 
Тус төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн “Ханжоу–2022” Азийн наадмын хүрэл медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, Монголын багийн анхны медалийг авчирлаа. 
 
Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна.
 
Манай тамирчин Азийн чансаагаар 2 дугаарт эрэмбэлэгдэж байсан тул гурав дахь гараанд сүүлээсээ хоёрт гарсан юм.
 
Алт: Алексей Луценко - 41:24.05
Мөнгө: Имамура Шүнсүкэ - 42:58.04
Хүрэл: С.Жамбалжамц - 42:58.06
 
Казахстаны тамирчин Алексей Луценко нь Дэлхийн аварга, Азийн наадмын хошой аварга бол Японы Имамура Шүнсүкэ нь “Ханжоу–2022” Азийн наадмын аварга юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19