“Айчи-Нагояа-2026” Азийн ХХ наадмын буудлага спортын 10 метрийн урт бууны холимог багийн төрөлд өрсөлдөөн боллоо.
Галын шугамд нийт 17 баг жагссанаас Монгол Улсыг төлөөлөн ОУХМ Б.Эрхэмбаяр, ОУХМ О.Есүгэн нар цэц сорилоо.
Азийн наадмын хөтөлбөрт гурав дахь удаагаа багтаж буй тус төрөлд тамирчин бүр 30 сум буудаж, урьдчилсан шатанд өрсөлдсөнөөс Монголын баг нийлбэр 624.4 оноогоор 11 дүгээр байр эзэллээ.
Харин БНХАУ-ын баг 638.9 оноогоор дэлхийн рекордыг шинэчлэн, урьдчилсан шатны нэгдүгээр байрт шалгарлаа.
АДМИН






Спорт




