Хятадын 6 настай охин Рубикийн шооны дэлхийн дээд амжилтыг гурван өдөрт хоёр удаа шинэчиллээ
Хятад улсын залуу гоц авьяастан охин Дэлхийн шооны холбооны (World Cube Association) албан ёсны тэмцээнд ердөө гуравхан өдрийн дотор 3х3х3 хэмжээтэй Рубикийн шооны эмэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг хоёр ч удаа дараалан эвдэж, шуугиан тариад байна.
Өдгөө ердөө 6 настай Лиань Юньжи (Lian Yunzhi) нь Рубикийн шоог дунджаар 4.5 секундээс бага хугацаанд эвлүүлж чаддаг дэлхийн цорын ганц эмэгтэй тамирчин (cuber) боллоо. Тэрээр Хятадын Ухань болон Гуанжоу хотуудад зохион байгуулагдсан тэмцээнүүдэд оролцохдоо эхлээд дунджаар 4.52 секундын амжилт үзүүлж рекордыг эвдсэн бол, үүний дараагийн тэмцээндээ амжилтаа ахиулан 4.27 секунд болгон шинэчилсэн байна.
Хятадын Сычуань мужаас гаралтай тус авьяаслаг тамирчин охин өнгөрсөн нэг жилийн хугацаанд өдөрт 2-3 цагийг тасралтгүй бэлтгэлд зориулжээ. Ийм эрчимтэй дасгал сургуулилтын үр дүнд тэрээр Рубикийн шоог эвлүүлэх 1,300 гаруй төрлийн алгоритм, нарийн аргуудыг бүрэн эзэмшиж чадсан нь энэхүү түүхэн амжилтынх нь үндэс болсон байна.
ТАТАР МАЙДАР






Спорт




