Dark Light
Спорт | 2026-09-22

МОНГОЛЫН ОХИД МАЛАЙЗЫГ БУУЛГАН АВЧ, АЗИЙН НААДМЫН ШИЛДЭГ 8-Д ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Азийн наадмын талбарт ээлжит нэгэн түүхэн хуудсыг нээж, шилдэг найман багийн нэгээр албан ёсоор шалгарлаа. Тэд хасагдах шатны шийдвэрлэх тоглолтод зүүн өмнөд Азийн хүчирхэг төлөөлөл Малайзын шигшээ багийг 89:81 онооны харьцаатайгаар дуулиантайгаар буулган авлаа.

Тоглолтын эхнээс л хоёр багийн тэмцэл туйлын ширүүн, барьцаа дутуу үргэлжилсэн ч манай охид багийн тоглолт, дайчин тактик, алсын зайн чухал шидэлтүүдийнхээ ачаар давуу байдлыг өөртөө эргүүлж чадсан юм. Эцсийн секунд хүртэл халуун цохилт, тэвчээр шаардсан энэхүү тулаанд Монголын дайчин охид илүү гэдгээ батлан харуулж, тивийнхээ шилдэг наймд нэрээ тамгалж чадлаа.

Дараагийн өрсөлдөгч: Дэлхийн №7, Азийн №2 ХҮЧИРХЭГ ХЯТАДЫН ШИГШЭЭ

Ингэснээр манай баг дараагийн шатанд Ази тивийн төдийгүй дэлхийн сагсан бөмбөгийн хамгийн том аваргуудын нэг болох БНХАУ-ын хүчирхэг шигшээ багтай нүүр тулахаар болж байна. Хятадын баг нь одоогийн байдлаар:Дэлхийн чансааны #7Ази тивийн чансааны #2-т эрэмбэлэгддэг, дэлхийн хэмжээний супер одод, өндөр нуруулаг тоглогчдоос бүрдсэн аварга баг юм. Тивийн аварга цолыг хамгаалагч ийм хүчирхэг багтай тулахаар болсон нь манай охидын хувьд маш том сорилт төдийгүй, Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг дэлхийн түвшинд сорих гайхалтай боломж болох юм.

Тоглолтын хуваарь: Шилдэг 8-ын тулаан эхэлнэ

Азийн наадмын сагсан бөмбөгийн шилдэг 8 багийн халуухан тоглолтууд 9 дүгээр сарын 24 болон 25-ны өдрүүдэд шил шилээ даран явагдана. Манай охид түүхэн амжилтаа ахиулах, дэлхийн шилдгүүдтэй ана мана үзэлцэхээр талбайд гарах тул спорт сонирхогч, монгол түмнийг цэнхэр дэлгэцийнхээ өмнө сууж, баг тамирчдаа халуун алга ташилт, уухайгаар дэмжихийг уриалж байна!


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19