Dark Light
Спорт | 2026-09-24

ЯПОН ДАСГАЛЖУУЛАГЧ МОНГОЛЫН БАГТАЙ ХАМТ ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ…

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Японы домогт дасгалжуулагч К.Сакаэ Азийн наадамд Монголын багийг удирдаж, япончуудаа ялах зорилго тавьжээ.

Тэрбээр Японы эмэгтэй чөлөөт бөхийн алдартай дасгалжуулагч бөгөөд олимпын 14 алт, 3 мөнгө, дэлхийн аваргын 30 гаруй алтан медалийг Япон улсдаа авчирахад гол үүрэг гүйцэтгэсэн домогт мэргэжилтэн юм. Түүний удирдлага дор Саори Ёшида, Каори Ичо зэрэг олимпын олон удаагийн аварга төрөн гарсан байдаг.

Японы эмэгтэй чөлөөт бөхийн алдарт тамирчдыг бэлтгэн гаргасан домогт дасгалжуулагч Казухито Сакаэ (Kazuhito Sakae) Аичи-Нагояад болох Азийн наадамд Монгол Улсын шигшээ багийг удирдаж, өөрийн эх орон болох Японы багийг хожихын төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллахаа мэдэгдлээ.

Өдгөө 60 гаруй настай ахмад дасгалжуулагч Казухито Сакаэ нь Японы чөлөөт бөхийн холбоонд олон жил зүтгэж, тус улсын эмэгтэй багийг дэлхийд босоо болгоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан эрхэм юм. Тэрээр Монголын чөлөөт бөхийн холбоо болон Монголын талаас тавьсан саналыг хүлээн авч, тус улсын тамирчдын хүч чадал, уян хатан чанар, тууштай байдлыг уламжлалт Японы техникийн нарийн арга барилтай хослуулан бэлтгэл сургуулилалтыг эхлүүлээд байна.

Казухито Сакаэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Монгол тамирчид төрөлхийн асар их бяртай, дайчин чанартай. Миний зорилго бол тэдний энэ давуу тал дээр тактик, техникийн нарийн шийдлүүдийг суулгаж өгөх явдал юм. Удахгүй болох Азийн наадамд бид Японы хүчирхэг багтай ана мана үзэлцэж, тэднийг ялахын төлөө дэвжээнд гарна" хэмээн амбийцаа илэрхийлжээ. 

Энэхүү томилгоо болон бэлтгэл ажлыг зохион байгуулахад Монголын сүмо бөхийн түүхэн дэх агуу аваргуудын нэг болох Их аварга Харумафүжи Даваанямын Бямбадорж гол гүүр болж, дэмжлэг үзүүлсэн бөгөөд зургуудаас харахад тэд Монголын чөлөөт бөхийн баг хамт олонтой хэдийнэ нягт хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна. Японы спортын хүрээнийхэн К.Сакаэгийн энэхүү шийдвэрийг Азийн наадмын чөлөөт бөхийн төрлийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна хэмээн онцолж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19