Dark Light
Спорт | 2026-09-24

МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ШАТАРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам тав дахь өдрөө болж байна.

Өнөөдөр шатрын багийн тэмцээнд Монгол улсаас нэг, ОХУ-ын Чита хотоос хоёр, ОХУ-ын Буриад улсаас нэг баг өрсөлдөхөд Монгол улсаас Таван хан” клубийн дасгалжуулагч, Олон улсын дасгалжуулагч, спортын мастер Ө.Бат-Очирын удирдлага дор оролцсон Б.Сэргэлэн, Б.Цолмон, Д.Цэлмүүн нар мөнгөн медаль хүртлээ. Тэд 5 хожил, 1 хожигдолтойгоор дэд байрт орсон байна. Мөн Б.Цолмон ширээндээ алт, Б.Сэргэлэн, Д.Цэлмүүн нар мөнгөн медаль хүртжээ.

Багийн гишүүн Б.Сэргэлэн нь Азийн АШТ-ий хүрэл медальтай, дэд мастер цолтой бол Б.Цолмон нь Олон улсын дэд мастер, Ази тивийн аварга, УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай, Д.Цэлмүүн дэлхийн аварга, Азийн аварга, Зүүн Азийн аварга, Олон улсын эмэгтэйчүүдийг дэд мастер цолтой тамирчин юм.

Тэднийг дасгалжуулсан Ө.Бат-Очир шатрын спортод 20 жил дасгалжуулагчаар ажилласан ба түүний шавь нараас ДАШТ-ээс нэг алт, Азийн АШТ-ээс 90 орчим медаль хүртжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10