“Аль-Наср” клуб болон Португалын шигшээ багийн довтлогч Криштиану Роналдо энэ улирал түүний карьерын сүүлийн улирал байж магадгүй талаар ярьжээ.
41 настай Роналдо Үндэстнүүдийн лигийн тоглолтуудад оролцохоор шигшээ багийнхаа цугларалтад нэгдээд байгаа бөгөөд ирээдүйнхээ талаар “Энэ миний сүүлийн улирал байж магадгүй. Гэхдээ би үүнийг одоогоор тодорхой мэдэхгүй байна” гэж хэлсэн байна.
Тэрбээр “Хэрэв бие, сэтгэлзүй минь боломж олгож, формоо хадгалж чадвал цааш юу болохыг хэлж мэдэхгүй. Би клуб болон шигшээ багтаа одоо ч гоол оруулж, энэ түвшинд тоглох чадвартай гэдгээ харуулсаар байна” гэжээ.
Роналдо есдүгээр сарын 24-нд Уэльсийн эсрэг хийх тоглолтод гарааны бүрэлдэхүүнд багтах төлөвтэй байна.







Спорт




