Dark Light
Спорт | 2026-09-26

МОНГОЛЫН ӨСВӨРИЙН БОКСЧИД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС 6 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

ОХУ-ын Чита хотноо зохион байгуулагдсан Олон улсын хүүхдийн спортын XII наадамд Монгол Улсын өсвөрийн боксчид амжилттай оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл, нийт 6 медаль хүртэв. Тэмцээнд манай баг тамирчдыг дасгалжуулагч багш Э.Гаваа удирдан оролцуулсан бөгөөд шүүгчээр Д.Лхагвадорж ажилласан байна.

Охидын ангилалд Спортын дунд сургуулийн тамирчин А.Мөнгөнзул 50 кг-ын жинд алтан медаль хүртэж, Олон улсын хүүхдийн наадмын аварга боллоо. Мөн 48 кг-ын жинд Хангарьд спорт хорооны С.Мөнхжаргал, 52 кг-ын жинд Спортын дунд сургуулийн М.Ариунцэцэг нар тус тус мөнгөн медаль хүртсэн бол 70 кг-ын жинд Говьсүмбэр аймгийн тамирчин Э.Үүрцайх хүрэл медалийн болзол хангасан байна.

Хөвгүүдийн ангилалд Алдар спорт хорооны тамирчин Ө.Сүлд 50 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль, Лхагва бокс клубийн М.Цэлмэг 60 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, баг тамирчдынхаа амжилтыг буухиаллаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10