Норвегийн шигшээ багийн довтлогч Эрлинг Хааланд олон улсын тоглолтод оруулсан гоолын тоогоор Златан Ибрахимович болон Роналдо Назариог гүйцжээ.
Хааланд УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн Норвеги–Португалын тоглолтын 51 дэх минутад шигшээ багийнхаа төлөө 65 дахь гоолоо оруулсан байна. Тэрбээр энэ үзүүлэлтэд ердөө 57 тоглолтод хүрчээ.
Харин Златан Ибрахимович Шведийн шигшээд 122 тоглолтод 62, Роналдо Назарио Бразилын шигшээд 98 тоглолтод 62 гоол оруулж байсан юм.
Ингэснээр Хааланд Хойд Европын орнуудын эрэгтэй шигшээ багийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогч болжээ. Өмнөх дээд амжилтыг 62 гоолтой Ибрахимович эзэмшиж байсан юм.







Спорт




